89050083 75752299
99091750 461386

Хуванцар хаалга
Бэлдэц хаалга
Онцлог

Энэхүү хаалга нь дулаалгын сэндвичэн хавтантай тул дулаан, битүүмжлэл сайтай. Гадна тал даа хуванцар хавтастай учир зөвхөн цагаан байх шаардлаггүй Renolit өнгөт хуулгатай байж болдог нь өнгө үзэмжтэй байдаг.

Гүйдэг хаалга
Онцлог

Энэ төрлийн хаалга нь зай бага эзэлдэг, хаалганыхаа дөрвөн талаар түгжигддэг учир битүүмжлэл сайн тул дулаан хаалга юм. Энэ хаалга нь онгойх доо хажуу тийш гүйж онгойдог тул зай талбай эзэлдэггүй нь орчин үеийн шийдэл юм. 

Өргөн хавтастай хаалга
Онцлог

Өргөн хавтастай хаалга гэж юу вэ гэвэл хаалганы онгойдог хэсгийн хүрээ нь өргөн байдаг учир өргөн хавтастай хаалга гэж нэрлэдэг юм.

Энэ төрлийн хаалга нь гадаа үүдний хаалга, үүдний тамбарын хаалга, орцонд байдаг хөршийн хаалга, албан байгууллага, үйлчилгээний төвийн хаалганд хамгийн тохиромжтой юм.

Балконы хаалга
Онцлог

Өнөөдөр хуванцараар ганц цонх хийгээд зогсохгүй мөн хаалга хийдэг болсон. Хуванцар хаалганууд нь модон хаалгыг бодвол дуу чимээ, дулаан тусгаарлах чадвараараа хамаагүй илүү юм. Бид хаалганыхаа эргэн тойрон хүрээ рам, хавтасуудын эргэн тойронд нь битүү хүчитгэгч төмөр хийж байдаг учир бидний хийж буй хаалга бүр бат бөх байдаг.