9409750 75752299
99091750 461386

Шилэн фасад

Шилэн барилга, шилэн фасад нь өнгө үзэмж болон хэрэглээ талаасаа давуу талууд ихтэй. Монгол орны цаг агаарын нөхцөл, эрс тэс уур амьсгал болон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ОХУ-ын Сибирийн цаг агаарын хүйтэн нөхцөлд тохирсон СИАЛ системийг бид санал болгож байна.

СИАЛ КП-50


СИАЛ системийн технологийн шийдэл нь Германы SCHUCO, GOODMAN зэрэг системүүдийн стандартын түвшинд хүрч хийгдсэн бүтээгдэхүүн юм.
        Тиймээс бид СИАЛ системийн КПТ50 хөнгөн цагаан бэлдэцийг ашиглан шилэн фасадын ажлыг хийж гүйцэтгэж байна.
        
    Шилэн фасадны ажилбарын тухай
            -    Шилний багц нь  2 болон 3 давхар шилтэй аргон хий шахагдсан, гадна дотор шил нь хатаасан, дулаан хадгалах түрхэцтэй (LOW.E) шилтэй.
            -    Шилэн багцны гадна талын шилний өнгийг “GUARDIAN” компаний үйлдвэрлэсэн шилнээс сонголт хийх боломжтой.
            -    Шилэн багцны дулаан техникийн үзүүлэлтийг тавигдаж буй шаардлагын түвшинд хүргэн сонгож болох ба сонгосон шилэн багцыг ОХУ-аас захиалж авчирна.
            -    Шилэн фасадны хөнгөн цагаан хийцийн исгэлт угсралтыг Монголдоо хийж гүйцэтгэнэ.
            -    Шилэн фасадны суулгалтыг ОХУ-ын болон манай туршлагатай инженерүүдийн хамт ОХУ-д мөрдөгдөж байгаа стандартын дагуу угсарч суурилуулна.