9409750 75752299
99091750 461386

Стандарт суулгалт

Бид ОХУ-ын Робитекс, үндэсний үйлдвэрлэгч Бейер Пластикс Монпласт брэндийн бүтээгдэхүүнүүдээр Монголд анх удаа 2011 оноос эхлэн MNS 6266-2011 стандартын дагуу цонх, хаалга, хаалтыг суулгасаар байна.

СТАНДАРТ СУУЛГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?


  Цонхны стандарт суулгалтыг технологийн хувьд доорх
2 хэсэгт хуваадаг.
    1. Цонхны дээд болон 2 хажуу ханатай холбогдох
        хэсгийн суулгалт
        Гурвалсан тусгаарлалтын системийг ашиглана.
                 Үүнд:
                   а. Ус, чийг тусгаарлагч /ПСУЛ/
                        Ус, чийг, бороог тусгаарлана. (Гадна талаас)
                   б. Суулгалтын хөөс
                       Дуу чимээ болон дулаан тусгаарлана.
                        Хөөсний гөлгөр     гадаргууг тайрахгүй хэвээр
                        хадгалснаар битүүмжлэлийн чанар сайжирч,
                        он удаан жил чанартай байна. 
                      в. Уур чийг тусгаарлагч тууз
                       Уг тууз нь уур, чийгийг хөөс рүү нэвтрүүлэхээс хамгаалдаг. (Дотор талаас)
    2. Цонхны доод хэсгийн суулгалт

Суулгалтын холбогч бүтээцтэй (установочный профиль) тусламжтайгаар цонхны рам, усны хаялага, дотор тавцан болон барилгын (цонх суух) хийцтэй битүүмжлэл өндөртэйгээрхолбож байгаа нь энэхүү технологийн онцлог юм.

ЦОНХНЫ ДЭЭД БОЛОН 2 ХАЖУУ, ДӨРВӨЛЖТЭЙ ХАНАТАЙ
ХОЛБОГДОХ ХЭСГИЙН СУУЛГАЛТ

ЦОНХНЫ ДЭЭД БОЛОН 2 ХАЖУУ, ДӨРВӨЛЖГҮЙ ХАНАТАЙ
ХОЛБОГДОХ ХЭСГИЙН СУУЛГАЛТ

ЦОНХНЫ ДООД ХЭСГИЙН СУУЛГАЛТ

Бид 2011 оноос эхлэн MNS 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын угсралтын заадал – Техникийн ерөнхий шаардлага”-ын дагуу цонх, хаалгаа суулгаж байна.
Стандарт суулгалтандаа ОХУ-ын “ROBITEX” брэндийн материалуудыг ашиглаж байна.