9409750 75752299
99091750 461386

Өргөн хавтастай хаалга

Өргөн хавтастай хаалга гэж юу вэ гэвэл хаалганы онгойдог хэсгийн хүрээ нь өргөн байдаг учир өргөн хавтастай хаалга гэж нэрлэдэг юм.

Энэ төрлийн хаалга нь гадаа үүдний хаалга, үүдний тамбарын хаалга, орцонд байдаг хөршийн хаалга, албан байгууллага, үйлчилгээний төвийн хаалганд хамгийн тохиромжтой юм.

Өргөн хавтастай хаалга нь хоёр хавтасаас бүрддэг учир  гаднаас дотогш янз бүрийн том оврын эд зүйлс зөөж оруулхад тохиромжтой байдаг.

Мөн өргөн хавтастай хаалгыг

  • Нам төмөр босготой

  • Босгогүй, хуванцар хүрээтэй гэж хоёр янзаар хийж болно.

 

       Нам босготой хаалга

Нам босготой хаалгыг тасалгаа доторхи давхар хаалганд, өрөө тасалгааны хаалганд хийхэд хамгийн тохиромжтой. Учир нь нам босго нь битүүмжлэл сул байдаг тул гадна орчинд хийх нь тохиромжгүй.

Давуу тал нь нам босго нь халгаар орж гарахад хөлд тээгэлддэггүй, хаалгаар эд зүйлс зөөж гаргахад эвтэйхэн байдаг.

Босгогүй, хуванцар хүрээтэй хаалга

Энэ төрлийн хаалганы хавтас нь бүх талаараа өөрийн хүрээг 8 мм-н гүнд дарж хаагддаг учир битүүмжлэл маш сайн. Тийм учир энэ төрлийн хаалгыг гадна үүдний тампарт, гадаа хаалганд хийх бүрэн боломжтой байдаг.

Давуу тал нь эдлэгээний хувьд маш сайн, гадна дотор талаасаа цойжлож болдог, битүүмжлэлтай учир дулаахан байдаг.