9409750 75752299
99091750 461386

Балконы хаалга

Өнөөдөр хуванцараар ганц цонх хийгээд зогсохгүй мөн хаалга хийдэг болсон. Хуванцар хаалганууд нь модон хаалгыг бодвол дуу чимээ, дулаан тусгаарлах чадвараараа хамаагүй илүү юм. Бид хаалганыхаа эргэн тойрон хүрээ рам, хавтасуудын эргэн тойронд нь битүү хүчитгэгч төмөр хийж байдаг учир бидний хийж буй хаалга бүр бат бөх байдаг.

 Та тагтны хаалгаа манай стандарт 60, евро 70, сибирь 100 материалуудын алингээр нь ч захиалж болно. Гэхдээ та тагтны хаалга дээр таны сонгосон хаалганы материал цонхны чинь материалтай ижил материалаар хийх ёстойг анхаарна уу. Тагтны хаалгыг битүү цулгай шилэн багцаар, эсвэл хаалганы доод хэсгийг сэндвич хавтангаар болон шилээр хийх боломжтой. Энэхүү доод хэсгийг шилнээс өөр материалаар сонгосон тохиолдолд MNS 5870-2007 стандартын 5.1.2-д “балконы хаалганы битүү хэсгийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь шиллэгээтэй хэсгийн дулаан дамжуулалтын эсэргүүцлээс 1,3 дахин их байх ёстой” заасны дагуу хийх ёстой байдаг бөгөөд энэ шаардлагыг хангасан материалаар хийж байна. Та манай аль ч хуванцар хаалга нь дээр Renolit өнгөт хуулга наалгаж болно. Энэ хэсгийг лампираар хийсэн тохиололд дээрх стандарт шаардлагад нийцэхгүй болно.

Дотоодын зах зээлд бид тагтны хаалганы шийдлийг 2 төрлөөр санал болгож байна.

  • Тагтны хаалга
    • Цулгаа шилтэй
    • Дээрээ шилтэй, доороо сэндвичэн хавтантай

Тагтны хаалга нь цулгаа шилэн багцтай, дээрээ шилэн багцтай доороо сандвичэн хавтантай гэж хоёр янз байна. Бид тагтны хаалгандаа дараах нэмэлт бүтээгдэхүүнийг суурилуулж өгсөнөөрөө манай үйлдвэрлэж буй балконы хаалга давуу талтай юм.

 Бид тагтны хаалгандаа дараах нэмэлт бүтээгдэхүүнийг суурилуулж өгсөнөөрөө манай үйлдвэрлэж буй балконы  хаалга давуу талтай юм.

Үүнд:

  • Хаалгыг гадна талаас нь жижиг саран бариул /”S” бариул/
  • Хаалгыг хаахад түр тогтоох жижиг түгжээ / Түр түгжигч /

Та тагтны

Цулгай шилтэй

Тагтны хаалга цулгай шилтэй байхад танай өрөөнд нарны гэрлийг илүү их нэвтрүүлнэ. Мөн хаалганыхаа дулаан тусгаарлалтыг та манай дулаан шилэн багцуудаар нэмэгдүүлж болно. Гэвч тагтны хаалга том учир үүнд нэг сул тал бии. Тэр юу вэ гэвэл, та хаалга нь даа хэдий чинээ дулаан шилэн багц авна, тэдий чинээ хаалга чинь хүнд болно. Хүнд болсоноороо онгойлгож хаахад хүч их орж, хэрэглэхэд хэцүү болно. Тийм учраас бид таныг хаалга нь даа энгийн хоёр юм уу гурван давхар шилтэй шилэн багц авч тавихыг зөвлөж байна.

Хаалганы дээд талд шилэн багцтай доод тал даа сэндвичэн хавтантай

Тагтны хаалгны талаас доош хэсэгт нь сэндвичэн хавтан хийж өгсөнөөр та тагтныхаа хаалганы дуу болон дулаан тусгаарлалтыг бага үнээр шийдэж байгаа юм. Гэх дээ энэ цорын ганц давуу тал нь биш, үүнд бас нэг давуу тал бии. Тэр юу вэ гэвэл, та доод талд нь сэндвичэн хавтан хийлгэсэнээр нэг талаасаа танай хаалга хэрэглэхэд хялбар өөрөөр хэлбэл онгойж хаахад хөнгөн, дулаахан нөгөө талаасаа та хаалганы 3/2 – т нь байгаа шилнийхээ ачаар өрөөгөө гэрэлтүүлэх боломжтой юм. Гэх дээ нэг сул тал нь энэ төрлийн хаалга нь цулгай шилтэй хаалганаас бага гэрэл нэвтрүүлнэ.