9409750 75752299
99091750 461386

Сэрүүн тагтны хаалт

Энэ төрлийн хаалтууд нь тагтан дээрээ байнга гарч тамхилдаг, хүүхдээ цэвэр агаар амьсгалуулдаг, угаасан хувцас, цагаан хэрэглэлээ хатаадаг, өвлийн идшээ тагтан дээрээ өвлийн улиралд хадгалдаг, цагаан сарынхаа буузаа тантан дээрээ хөлдөөдөг хэрэглэгч нарт хамгийн тохирсон шийдэл юм. 

Эдгээр хаалтууд нь зай бага эзэлдэг, үнийн хувьд хямд, хэрэглэхэд хялбар, гадна талаасаа цэвэрхэн харагддаг, угааж цэвэрлэхэд амар байдаг.

Бид танд дан шилтэй Стандарт 60,  Слайд 63 / Хуванцар /, Слайд КП-45 / Метал / - гэсэн гурван төрлийн хаалтуудаас сонгохыг зөвлөж байна. Эдгээр хаалтуудад та стандарт суулгалт авах шаардлаггүй, мөн дулаан шилэн багцыг ч авах хэрэггүй. Учир нь эдгээр хаалтууд нь яг байгаагаараа үүргээ чанар, үзэмжийн хувьд маш өндөр гүйцэтгэнэ.

Дан шилтэй Монпласт 60

Энэ нь манай хамгийн ууган бүтээгдэхүүн юм. Энэ хаалтны давуу тал нь бусад хаалтнуудаасаа үнэ хямд, шалнаас тааз хүрсэн том хэмжээний хаалт хийх боломжтой юм. Мөн та салхивчнуудаа хүссэн газраа, ямар ч онгойлтоор хийхлгэх боломжтой.

Дан эсхүл хоёр давхар шилтэй Слайд 63 систем

Энэ төрлийн хаалт нь зай бага эзэлдэг, хэрэглэж, угаахад хялбараас гадна шилэн багцыг нь 2 давхар шилтэйгээр нэмэгдүүлж тагтны тасалгааны хэмийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтойгоороо давуу талтай.