89050083 75752299
99091750 461386

Нийгмийн хариуцлага

Манай компани нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихэд анхаарч ажилладаг.

Нийгмийн даатгалд хамруулах, цалингийн зээл олгох, байшин барих, хашаа авах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл авах, автомашин авах зэрэгт компаниас тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлдэг. Нийгэмдээ хандаж олон талт хамтын үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн сүүлийн жишээг дурдахад Шархадны эмгэг согогтой хүүхдийн эмчилгээний тасгийг тохижуулах ажлыг бусад компаниудтай хамтарч хийж гүйцэтгэлээ.

Манай компаний явуулж буй хуванцар эдлэлийн үйлдвэрлэл нь өөрөө байгалд ээлтэй үйлдвэрлэл юм. Сүүлийн жилүүдэд ойн бүс ихээр багасч байгальд сөрөг үр дагаварыг бий болгох болсон. Харин хуванцар цонх, хаалга нь мод модон материалыг орлосон бүтээгдэхүүн юм. Мөн бусад цонхны үйлдвэрүүдээс гарч байгаа тайрдас хаягдал материалуудыг авч дахин боловсруулалтанд оруулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглаж байна.