89050083 75752299
99091750 461386

Бидний чанар

Цонхны чанар зөвхөн материалаас хамаардаггүй бөгөөд ихэнх цонх үйлдвэрлэгч компаниуд цонхны материалыг голлон анхаардаг. Гэтэл чанартай цонх нь үндсэн цогц дөрвөн хүчин зүйлээс шалтгаалдаг. Үүнд: 

  1. Материал
  2. Угсаргаа
  3. Шиллэгээ
  4. Суулгалт

Дээрх дөрвөн хүчин зүйлсийн нэгийг нь л анхаарахгүй стандартын шаардлага хангахгүй хийсэн тохиолдолд цонхны хувьд чанар муутай бүтээгдэхүүн болж хувирна. 

Тиймээс сайн материалаар зөв технологийн дагуу угсарч, цонхны шилийг стандартын дагуу багцлан битүүмжилж, MNS 6266-2011 стандартын дагуу суулгасан цонхныг чанартай цонх гэнэ.


Материал

Цонхны чанар нь бэлдэц цувимал (профиль), резин жийрэг, нугас түгжээний материалын чанараас ихээхэн хамаардаг.

  • Бэлдэц цувимал. Бид үндэсний үйлдвэрлэгч "Бейер Пластик" ХХК-ийн МОНПЛАСТ брэндийг өөрийн үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Энэхүү брэнд бүтээгдэхүүн нь Монгол улсын үндэсний тохиролын тэмдэгтэй, ОХУ-ын чанарын сертификаттай, MNS 5874-2008 "Цонх, хаалга поливинил хлорид (PVC) хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн - Техникийн шаардлага"-ын дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд чамин гоёмсог хийцтэй, Монголын эрс тэс, хахир хүйтэн цаг агаарт тохиромжтой билээ. Монголдоо чанараараа танигдсан үндэсний брэнд бүтээгдэхүүнээр та бүхэндээ цонх үйлдвэрлэн нийлүүлж байгаадаа баяртай байна.

  • Резин жийрэг. Цонхны чанарын 50% нь резин жииргийн чанараас шалтгаалдаг. Тиймээс ОХУ-ын Уралэластотехника үйлдвэрийн -450C, -500C-т хөлддөггүй, Монголын эрс тэс хүйтэн уур амьсгалд тохирсон өөрөөсөө тослогтой (EPDM-ethylene propylene diene terpolymer) резин жийргийг үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

  • Нугас  тугжээБид MNS 5830-2007 стандартын 5.8.5-д заасны дагуу нэг болон хоёр тэнхлэгээр онгойхоос үл шалтгаалан тохиргоо хийдэг дэлхийд нэртэй Туркийн VHS үйлдвэрийн нугас түгжээг цонхны үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Монголд төдийгүй дэлхийд танигдсан чанартай брэнд бөгөөд хэрэглэхэд хялбар, эдэлгээ удаан, бат бөх учраас Монголын зах зээлд нийлүүлэгдэж байгаа нугас түгжээнээс давуу.

 


Үйлдвэрлэл

Цонхны чанар нь угсаргаа болон хэрэглэж буй тоног төхөөрөмжийн шийдлээс хамаардаг.

  • Угсаргаа. Бид цонх, хаалга, хаалт үйлдвэрлэхдээ манай улсад өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа стандарт MNS 5830-2007 “Барилгын хуванцар (PVC) цонх хаалга-технологийн ерөнхий шаардлага”-ыг бүрэн хангаж угсарч байна. Мөн салхивчийг угсарахдаа стандартын чиглүүлэгч (шаблом) ашигладаг бөгөөд хуванцар цонхыг нумралтаас хамгаалж, бүхий л цувималын голоор нь хүчитгэгч төмөр шургуулан тодорхой давтамжтай бэхэлж, ус гадагшлуулагч нүхийг нормын дагуу нүхэлж, нугас түгжээг бүрэн тоноглон угсарч байна. 
  • Тоног төхөөмөрж. Тоног төхөөрөмж бол цонх үйлдвэрлэлд чухал хүчин зүйлүүдийн нэг. Сайн тоног төхөөрөмжөөр өндөр нарийвчлалтай, гар ажиллагаа багатай цонх үйлдвэрлэж байгаа нь цонхны үйлдвэрлэлийн чанарт сайнаар нөлөөлж байна. Бид хамгийн найдвартай, нарийвчлалтай, программчлагдсан хамгийн сүүлийн үеийн KABAN фирмийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.Герман-Туркийн хамтарсан KABAN фирмийн бүрэн автомат тоног төхөөрөмж дээр 2011 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. 

 

 


Шиллэгээ

Цонхны чанарын хамгийн гол хүчин зүйл шиллэгээ бөгөөд шилэн багц нь цонхны нийт талбайн 70-80 хувийг эзэлдэг. 

  • Манай орон барилгын цаг уурын 4 бүстэй бөгөөд Улаанбаатар хот 2 дугаар бүсэд ордог. Энэ бүсэд тавигдаж буй дулаан техникийн норматив утга буюу цонхны дулаан дамжуулалтын эсэргүүцэл 0,68 м2xC0/вт-аас доошгүй байх ёстой үзүүлэлтийг бидний 3 давхар шилтэй шилэн багц бүрэн хангах боломжтой юм.
  • Бид шилэн багцаа тусгай зориулалтын технологиор битүүмжилж, гуурсан дотор чийг шингээгч будааг стандарт нормын дагуу хийдэг.
  • Манай компани таны цонхыг хэд хэдэн төрлийн шилэн багцтайгаар нийлүүлэх боломжийг бүрдүүлж эхлээд байна. Үүнд: 
    • Low-E түрхэцтэй
    • Хатаасан шилтэй
    • Ламинатардсан буюу хоёр шил хавсарсан
    • Зузаан


Суулгалт

Бид 2011 оноос эхлэн MNS 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын угсралтын заадал-Техникийн ерөнхий шаардлага”-ын дагуу цонх, хаалгаа суулгаж байна. Стандарт суулгалтандаа ОХУ-ын “ROBITEX” брендийн материалуудыг ашиглаж байна.

 

 

Цонхны стандарт суулгалтыг технологийн хувьд доор хоёр хэсэгт хуваадаг. 

1. Цонхны дээд болон 2 хажуу ханатай холбогдох хэсгийн суулгалт

​Гурвалсан тусгаарлалтын системийг ашиглана. Үүнд:

а. Ус, чийг тусгаарлагч /ПСУЛ/Ус, чийг, бороог тусгаарлана. (Гадна талаас)

б. Суулгалтын хөөсДуу чимээ болон дулаан тусгаарлана. Хөөсний гөлгөр гадаргууг тайрахгүй хэвээр хадгалснаар битүүмжлэлийн чанар сайжирч, он удаан жил чанартай байна.

в. Уур чийг тусгаарлагч туузУг тууз нь уур чийгийг хөөс рүү нэвтрүүлэхээс хамгаалдаг. (Дотор талаас)

2. Цонхны доод хэсгийн суулгалт

Суулгалтын холбогч бүтээцийн (установочный профиль) тусламжтайгаар цонхны рам, усны хаялга, дотор тавцан болон барилгын (цонх суух) хийцтэй битүүмжлэл өндөртэйгээр холбож байгаа нь энэхүү технологийн онцлог юм.