89050083 75752299
99091750 461386

Компаний тухай

“ЦОНХ КОНСТРАКШН” ХХК нь 2004 оноос хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэлийг дагнан эрхлэн явуулж байгаа туршлагатай компани юм.

Бид танд хэд хэдэн төрлийн цонх, хаалга, хаалтуудыг иж бүрдлийн өргөн сонголттойгоор санал болгож байна. Мөн бид цонхтой холбоотой үйлчилгээний цогц шийдлийг нэг дороос авах боломжийг олгож байна.

Бидний үйлдвэрлэж буй цонх, хаалганы угсралтын технологи нь манай улсад өнөөдөр мөрдөж байгаа стандарт MNS 5830-2007 “Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга Технологийн ерөнхий шаардлага”-ыг бүрэн хангасан ба MNS 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын угсралтын заадал-Техникийн ерөнхий шаардлага”-ын дагуу цонхыг суулгаж байна.

Манай цонхнууд нь өөр хоорондоо үндсэн хийц материал болох хуванцар цувимал хийцүүдийн (профиль) зохиомж, тэдгээрийн хэмжээс, мөн дулаан тусгаарлах чадавхи зэрэг хүчин зүйлүүдээрээ ялгаатай.

Монголын анхны хуванцар цувимал хийц материалын үндэсний үйлдвэрлэгч “БЕЙЕР ПЛАСТИКС” ХХК-ний Монгол улсын стандарт MNS 5874-2008 “Цонх, хаалга поливинил хлорид (PVC) хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн-Техникийн шаардлага”-ын дагуу үйлдвэрлэж буй хуванцар цувимал материалуудаар үйлдвэрлэгдсэн цонх, хаалгануудийг бид танд санал болгож байна.

Үүнд:

  • Стандарт 60 /4-н таславчтай/

  • Евро 70 /5-н таславчтай/

  • Сибирь100 /6-н таславчтай/

  • Слайд 63 /гүйдэг систем/

Энэхүү хуванцар материалууд нь Монгол улсын үндэсний тохиролын тэмдэгтэй. Мөн ОХУ-ын чанарын сертификаттай.

      Манай компани нь 2011 онд Турк улсын КАБАН фирмийн хуванцар болон металл цонх хаалганы үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр угсаргааны 1-р цехээ, 2014 онд угсаргааны 2-р цех ээ тус тус бүрэн тоноглосон нь бидний давуу тал болж чадсан. Бид өнгөрсөн хугацаанд цонх, хаалганы үйлдвэрлэл эрхэлдэг ОХУ-ын хэд хэдэн компанитай хамтран ажиллаж туршлага судлах, мэргэжилтэн урьж ажиллуулах, цонх хаалганы иж бүрдлийг худалдан авах зэрэг олон талт хамтын ажиллагаа өрнүүлж ажиллаж ирсэн.

Тиймээс манай цонхны үйлдвэрийн ажилчдын ур чадвар сайжирч, бүтээгдэхүүний чанар дээшилснээр хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэлийн салбарт сүүлийн жилүүдэд хэд хэдэн шинэ санаа, санаачлага, шинэ технологи, шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлж ажилласан нь хэрэглэгчдийн болон салбарын яам агентлагийн талархал, сайшаалыг удаа дараа хүртэж ирсэн.

Бид Монголд анх удаа доорхи үйлчилгээнүүдийг хэрэглэгчиддээ хүргэж ирсэн.

  • 2006 оноос Германы RENOLIT өнгөт хуулгыг нааж, дан цагаан биш өнгөт цонх нийлүүлж эхэлсэн.
  • 2005 оноос цонх болон ОХУ-ын дотор амалгаа, дотор тавцангаа хэрэглэгчиддээ нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн.
  • 2011 оноос MNS 6266-2011 "Барилгын хана цонхны уулзварын угсралтын заадал - Техникийн ерөнхий шаардлага"-ын дагуу хуванцар цонх, хаалгыг стандартын шаардлагыг ханган суулгаж эхэлсэн. 
  • 2015 оноос метал цонх, хаалга, шилэн фасадны чиглэлээр ОХУ-ын хөнгөн цагаан металл хийц үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани СИАЛ группын СЕГАЛ үйлдвэртэй хамтран ажиллаж, СИАЛ системийн КПТ74 хөнгөн цагаан бэлдэцийг ашиглан шилэн хаалга, цонх, хаалт, шилэн хана болон барилгын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэн хэрэглэгчиддээ нийлүүлж байна.
  • 2016 оноос хуванцар цонхыг Швейцарийн FEYCO өнгөөр будаж, цонхыг өнгөний өргөн сонголттой нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн.