9409750 75752299
99091750 461386

Цонх арчилгаа

Вакуум цонх хаалгыг зөв зохистой арчилж хэрэглэсэн тохиолдолд 40-50 жилийн эдэлгээтэй гэж тооцдог. Цонх хаалганы эдэлгээнд түүхий эд материалын, үйлдвэрлэлийн болон суулгалтын чанараас гадна арчилгаа, зүй зохистой хэрэглээ зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.

ЦЭВЭРЛЭГЭЭ:

  • Нугас, түгжээний эргэн тойрны тоос шороог соруулах, үлээх /Нугас түгжээний завсраар шороо, тоос орсноос салхивч, хаалга онгойж хаахад саад учран гажилт үүсдэг/
  • Жийрэг /резин/-ийг чийгтэй алчуураар эсвэл зориулалтын уусмал, тослог чанартай бодисоор арчиж, цэвэрлэх /Резин жийргэвчний уян хатан байдлыг сэргээж, сийгэлт, шороо тортог оролтыг багасгана/
  • Цонхны хуванцар рам, хуванцар амалгаа, тавцанг байнга ахуйн цэвэрлэгээний бодисоор арчиж цэвэрлэх /Хуванцар материалыг өнгө алдахаас сэргийлж жилдээ дор хаяж 2 удаа цэвэрлэх/

АРЧИЛГАА:

  • Нугас, түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон тусгай зориулалтын техникийн тосоор /вазелин/ жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. /Зориулалтын бус тос хэрэглэх юмуу огт тослохгүй байх нь төмөр эд ангиуд чихтанаж дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдрэхэд хүргэнэ./
  • Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг шалгах хэрэгтэй. /Шаардлагатай бол чангалж бэхэлнэ./
  • Цонхны, тагтны хаалганы хавтсыг зөөлөн, гүйцэт хааж байх. /Бариулыг 900 тэгш гүйцэт хаахгүйгээс хавтсанд зай гарч гажилт үүсдэг./

ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

  • Толбыг арилгахын тулд хумсны лак арилгагч, хүчтэй цэвэрлэгээний уусгагч бодис, бензин болон өнгөлөгч бодис хэрэглэхгүй байх.
  • Суларч гарсан, унжсан резинийг зөвхөн хурууны үзүүрээр юмуу мохоо зөөлөн эдээр чигжих хэрэгтэй.
  • Үзүүртэй зүйлээр цонхны гадаргуун дээрх толбо, наалдсан бусад зүйлсийг хусахгүй байх.
  • Хатуу ширүүн зүйлээр чанга дарж арчиж, зүлгэж болохгүй.

АНХААРАХ ЗҮЙЛ:

  • Цонхонд нэмэлт жин ачаалуулахыг хориглоно. (Жишээлбэл цонхноос хүнд зүйл өлгөх, цонхны бариул, хавтаснаас дүүжигнэх)
  • Онгорхой цонхны завсраар ном, мод гэх мэт зүйл хавчуулж болохгүй. (Хавчуулсан тохиолдолд цонхны хавтас гажиж хаагдахгүй болж, түгжээ нугасны тохиргоо алдагдана)
  • Хүчтэй салхи шуургатай үед онгорхой орхиж болохгүй. (Онгорхой цонх хаалга нь салхинд савагдан өндөр настан болон бага насны хүүхдийг гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.)
  • Бага насны хүүхдийг онгорхой цонхноос хол байлгах хэрэгтэй. (Аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхэд унахаас хамгаалах цоож хэрэглэх)
  • Гүйцэд хаасны дараа бариулыг зөв эргүүлж түгжинэ.
  • Харин вакуум цонх тасалгааны дулааныг хадгалж гадны дуу чимээг сайн тусгаарладаг хэдий ч агаарын солилцоог багасгадаг учраас байнга цэвэр агаар оруулах. (Цонх, хаалганы гадаргуу болон шилэн дээр хөлрөлт, хана таазанд дээр мөөгөнцөр үүсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас агаар салхи тогтмол оруулж байх нь чухал юм)

Цонх, хаалганыхаа гадна талыг цэвэр байлгах нь хотын өнгө үзэмжинд оруулах Иргэн Таны хувь нэмэр юмаа.