9409750 75752299
99091750 461386

Бидний баталгаат хугацаа

Баталгаат хугацаа бол манай компаний нийгэмд хүлээж байгаа хариуцлагын илрэл юм.

Зарим компаниуд цонхныхоо баталгаат хугацаандаа 5 жил, 1 жил, 2 жил гэх мэт дурын хугацаа өгнө. Гэвч 2008 онд шинэчлэн батлагдсан "Барилгын тухай хууль"-ийн 12 дугаар зүйлийн 12.4-т "Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна" гэж заасан байдаг байна.

Зарим цонхны компаниуд баталгаат хугацааны ард нийгэмд хүлээж байгаа ямар их хариуцлага байдгийг мэддэггүй нь цонхоо хийж өгчихөөд нэг бол утасаа солиод нүүгээд явчихна, нэг бол танд ерөөсөө баталгаат хуудас өгдөггүйгээс харж болох юм. Бид үйлчлүүлэгч бүрээ сонсож, таны санал гомдлыг цаг тухай бүрт нь цаг алдалгүй, түргэн шуурхай засаж, таны сэтгэл ханамжинд хүрч ажиллахыг үргэлж эрмэлздэг.

Бидний баталгаат хугацаа бол бидний чанар юм.

Бидний чанар бол яах аргагүй бидний баталгаа мөн. Учир нь бид цонх, хаалгыг Монгол улсын MNS 5830:2007 стандартын дагуу угсарч эхэлсэн компаниудын анхны үлгэр жишээ болсон хамт олон юм.

Мөн бид Монголд анх удаа 2011 онд батлагдсан MNS 6266:2011 “Барилгын хана, цонхны уулзварын угсралтын заадал, техникийн шаардалага” стандартыг мөрдөж барилга болон иргэдийн үйлчилгээнд өргөн хүрээтэй нэвтрүүлсэн юм.

Анх удаа Монголд 2004 оноос өнөөдрийг хүртэл зөвхөн бид ОХУ-аас дулаалгатай дотор хуванцар амалгаа, дотор тавцанг оруулж ирж хэрэглэгч та бүхэндээ таны цонхыг цогцоор нь шийдэж өгч байгаа билээ. Энэ бүх ололт амжилт бол та бүгдийн үнэт цаг завыг хэмнэх болно. Манай хамт олон хэрэглэгч бүрт биднийг дэмжин, манай бүтээгдэхүүн үйлчилгээг авч байдагт үргэлж талархаж явдагаа хэлэхэд таатай байна.

Тийм болохоор бидний баталгааг та бүхэн бидний танд өгч байгаа талархал гэж хүлээж авна уу. Энэ баталгаат 3 жилийн хугацааны явцад танд учирч болох бүхий л механик гэмтлээс бусад засварыг бид 100 хувь хариуцан, гарах доголдолыг түргэн шуурхай, чанартай, үйлчилгээний өндөр түвшинд хийж гүйцэтгэх болно.

Д/Д

Бүтээгдэхүүн

Засвар үйлчилгээ

Хамрах хугацаа

1

Цонх, Хаалга, Тагтны хаалт

Шил цантах

3 жил

Цонх сийгэх

Цонх гажих

3

Дотор амалгаа

Өнгө алдах

4

Дотор тавцан

Өнгө алдах

5

Төлбөртэй Засвар

 

6 сар

6

Ялааны тор

 

1 жил