VEKAMOTION 82 гүйдэг хаалга

Энэ хаалга нь архитектурын шийдлийг боломжтой болгодогоос гадна барилгын гоо зүйд үэмж нэмдэг. Хаалга дахь шиллэгээний хэмжээ ихэсснээр тасалгаанд байглийн гэрэл их хэмжээгээр нэвтэрдэг.

“ЦОНХ КОНСТРАКШН” ХХК нь 2004 оноос хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэлийг дагнан эрхлэн явуулж байгаа туршлагатай компани юм. Бидний үйлдвэрлэж буй цонх, хаалт, хаалганы профиль материал нь Монголын анхны хуванцар цувимал хийц материалын үндэсний үйлдвэрлэгч “БЕЙЕР ПЛАСТИКС” ХХК-ний олон улсын үзэсгэлэнгээс Алтан медаль авч байсан Монгол улсын стандарт MNS 5874-2008 “Цонх, хаалга поливинил хлорид (PVC) хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн-Техникийн шаардлага”-ыг бүрэн хангаж үйлдвэрлэсэн “MONPLAST” брэнд юм.

Бидний угсралтын технологи нь манай улсад өнөөдөр мөрдөж байгаа стандарт MNS 5830-2007 “Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга Технологийн ерөнхий шаардлага”-ыгмэргэжлийн өндөр түвшинд бүрэн хангасан бөгөөд MNS 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын угсралтын заадал-Техникийн ерөнхий шаардлага”-ын дагуу цонх, хаалга, хаалтыг суулгаж байна.

Эрчим хүчний хэмнэлттэй дулаан цонхны цогц шийдэл

1.

MNS 5874-2008

Цонх хаалганы поливинил хлорид хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн, Техникийн шаардлага

2.

MNS 5802-2007

Барилгын цонх, Техникийн ерөнхий шаардлага

3.

MNS 4753-2011

Наамал шилэн багц

Хуванцар материал

ОХУ болон Монпласт үйлдвэрийн хуванцар цувимал хийц материал нь ОХУ-н ГОСТ 30673-2013 стандартыг бүрэн хангасан, гадна ханын зузаан 3 мм “А” класс буюу А ангиллын хуванцар хүрээтэй, 70мм өргөнтэй, дулаан тусгаарлах 5 камертай. Энэхүү хүрээ нь салхи, шугаман суналтанд тэсвэртэй ба бэхжилтын өндөр нягтрашилтай юм.-Эрс тэс уур амьсгал, арктикийн хүйтэн, нарны элч гэх мэт цаг уурын ямар ч бүсэд хийцийн найдвартай, тогтвортой байдлыг хангаж байгаа юм.

Хуванцар тавцан

ОХУ-н БФК хуванцар цагаан тавцан нь 20-60 см өргөний сонголттой. Цэвэрхэн өнгө үзэмж болон цэвэрлэхэд хялбар, даац сайтай байдаг. Суулгалтад ОХУ-н KUDO брэндийн хөөс шахаж өгснөөр тасалгааны дулаан хадгалалтыг нэмэгдүүлнэ.

Хуванцар амлагаа

ОХУ-н Монблан хуванцар амлагаа нь өргөний сонголт 20-60 см байна. Дулаалгад эрдэст хөвөн ашигладаг. Эрдэст хөвөн нь хүний биед харшил өгөхгүй, галд тэсвэртэй. Дулаалгатай хуванцар амлагааг хийлгэснээр тасалгааны дулаан хадгалагдаж, цэвэрхэн өнгө үзэмжтэй, цэвэрлэхэд хялбар байна.

Суулгалт

MNS-6266-2011 стандартын дагуу суулгалтыг ПОЛЬШ улсын SOUDAL брэндийн ус, уур чийг тусгаарлагч пент, ОХУ-ын KUDO брэндийн мэргэжлийн хөөс ашиглан хийж байна.</p>
<p>Монгол улсын зөвлөх инженер Л.Гантөмөрийн ШИНЭ БҮТЭЭЛИЙН ПАТЕНТ-тай давхар суулгалын технологийн дагуу цонхны суулгалтыг хийж байна.

SuperSpacer

Super spacers нь цонхонд ашиглагддаг зайны нэг төрөл юм. Тэдгээр нь янз бүрийн материалаар хийгдсэн боловч хамгийн түгээмэл төрөл нь металлаар хийгдсэн байдаг. Super spacers нь цонхны агааргүй битүүмжлэлийг бий болгоход ашиглагддаг бөгөөд тэдгээр нь цонхны дулааны гүйцэтгэлийг сайжруулахад ашиглагддаг. Энэхүү блог нийтлэл нь супер зайлагч болон тэдгээр нь таны гэрт хэрхэн ашиг тустай болохыг нарийвчлан судлах болно.

Аргон хий

Аргон хий нь агаар шиг дулаан дамжуулдаггүй тул маш сайн тусгаарлагч юм. Хий дүүргэсэн цонх нь хүйтэн цаг агаарт цонхны ёроолд хүйтэн жавар үүсэхээс сэргийлдэг.

Резин жийргэвч /EPDM/

ОХУ-ын УРАЛЭЛАСТОТЕХНИКА үйлдвэрийн резин жийрэг нь ГОСТ 30778-2001 стандартыг бүрэн хангасан, EPDM + силикон тосолгоотой, -45-55 цельсэд тэсвэртэй, хатахгүй, хугарахгүй эрс тэс уур амьсгалд тохирсон байдаг.

Резин жийргэвч /EPDM/

Шиллэгээндээ бид ОХУ-ын Salavatsteklo үйлдвэрийн Low-E түрхэцтэй  шил, аргон хий, Германы үйлдвэрийн Superspacer ирмэгт зай баригч, ОХУ-ын Сази брэндийн битүүмж цавуу хэрэглэж байна.Эрчим хүчний хэмнэлттэй” дулаан шилэн багцыг Монголд анх удаа олон нийтийн хэрэгцээнд 2018 оноос хойш нэвтрүүлээд байна. Цонхны шиллэгээ нь цонхны талбайн 80-90% хангадаг тул дулааны алдагдал бага байх естой байдаг.
4.

MNS 6266-2011

Барилгын хана цонхны уулзварын заадал, Техникийн ерөнхий шаардлага.

5.

MNS 5830-2007

Барилгын хуванцар цонх хаалга, Техникийн шаардлага

6.

БНбД 25-01-20

Барилгын дулаан хамгаалал

Low E цонх гэж юу вэ?

Аз жаргалд хүрэх 6 шат

ШАТ 1. МЭРГЭЖЛИЙН ЗӨВӨЛГӨӨ

Та манай оффис, цахим хуудас, үзүүлэнгийн оффисууд болон холбогдох утаснуудаас дараах өөрт хэрэгтэй мэдээлэлүүдийг дэлгэрэнгүй авч болно. Таны өөрт сонирхож буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ загвар, хэмжээг өгч ойролцоо жишиг үнэ бодуулж авч болно. Манай компаний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх өөрт хэрэгтэй дэлгэрэнгүй мэдээллийиг түргэн шуурхай авах боломжтой. Цонх, хаалганы талаарх танд хэрэгтэй, мэдэхэд илүүдэхгүй бусад мэдээллийг хүссэн үедээ бидэнтэй холбогдож авч болно. болно.

ШАТ 2. ХЭМЖЭЭ АВАЛТ

Мэргэжлийн өндөр чадвартай хэмжээ авагч манай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах шаардлагатай байгаа байрлалд очиж, тантай загвар болон үнийг урьдчилан тооцож, үнэ төлбөргүйгээр өндөр нарийвчлалтай хэмжээ авах бөгөөд таны зав чөлөөг харгалзан, шаардлагатай хүссэн газарт тань худалдаж авсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэхээр тохиролцоно. Зөв хэмжээ авалтаас таны худалдан авч буй бүтээгдэхүүний чанар шалтгаалдаг. Мөн үнэ, загвар дизайнаас таны сэтгэл ханамж шалтгаалдаг учир бид хэмжээ авалт, хэмжээ авч буй ажилчиддаа өндөр шаардлага тавьдаг.

ШАТ 3. ГЭРЭЭ ХИЙХ

Таны цаг зав бол бидэнд маш үнэ цэнэтэй тул, бид хэмжээ авалт хийгдэж байх үед газар дээр нь худалдан авалтын захиалгын гэрээгээ захиалагч таны оролцоотойгоор хийдэг. Гэрээ нь таны манайхаас худалдан авч буй бүтээгдэхүүний баталгааны эрх зүйн үндэс болно. Гэрээнд таны манайхаас авч бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх гарал үүслийн мэдээ, загвар, хэмжээ, үнэ, угсралт, суулгалт, талуудын үүрэг хариуцлага болон бусад чухал асуудлууд тусгагдана.

ШАТ 4. ҮЙЛДВЭРЛЭЛ

Бид хамгийн сүүлийн үеийн Герман-Түркийн хамтарсан КABAN үйлдвэрийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Бид бүх цонх, хаалга, хаалтуудаа монголын стандарт MNS 5830-2007 барилгын хуванцар цонх хаалганы технологийн ерөнхий шаардлага стандартыг бүрэн хангаж угсардаг. Бид олон улс, Монгол улсын чанарын болон тохирлын гэрчилгээтэй хэрэглэхэд амар, эдэлгээ удаан, бат бөх, манай улсын эрс тэс уур амьсгалд тохирсон чанартай материалуудыг ашигладаг.

ШАТ 5. СУУЛГАЛТ

Хэрэглэгч тантай зөвлөлдөж, гэрээ хийсний дагуу таны хүссэн цагт, таны худалдан авсан бүтээгдэхүүний суулгалтыг мэргэжлийн өндөр түвшинд, нарийн дадлага туршлагатай суулгалтын мэргэжилтэнгүүд өндөр чанартай хийж гүйцэтгэнэ. Бид MNS 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын угсралтын заадал-техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу “Стандарт суулгалт”-ыг захиалагч таны сонголтоор хийж гүйцэтгэж байна. Та цонхны хэмжээгээ авахуулдаа манай компаниас санал болгож буй бусад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хамтад нь захиалах боломжтойгоо мартаж болохгүй шүү. Бид танд дулаалгатай хуванцар дотор амалгаа, дотор тавцанг нэг зэрэг нийлүүлэх боломжтой болсондоо баяртай байна.

ШАТ 6. ҮЙЛЧИЛГЭЭ БА БАТАЛГАА

Хэрэглэгч та бидэнтэй гэрээ хийснээр таны худалдан авч буй бүхий л бүтээгдэхүүндээ барилгын хуулийн дагуу 3 жилийн баталгаат хугацааг авах боломжтой. Энэ гурван жилийн хугацаанд бид гадны нөлөөлөл, механик гэмтээс бусад бүхий л доголдол, эвдрэлд 100% хариуцлага хүлээж, танд тусламж хэрэгтэй үед цаг алдалгүй очиж, аливаа гэмтэлтийг бүрэн төгс арилгана. Та манай компаний менежер, хэмжээ авагч, суулгагчид, ажилчидтай аливаа үл ойлголцол үүсвэл, бидэндтэй 75752299 утасаар ажлын цагуудаар холбогдож асуудлаа шийдвэрлүүлэх, мэдээлэх боломжтой.

Мэдээ / Зөвлөгөө